Монгол хэл уран зохиол

2017-05-17

Шүлгүүд

Л. Өлзийтөгс Шөнө дунд цас орж байна
Хав хар тэнгэрээс цагаахан од дусална
Харанхуйд хэн нэг нь уйлж байна
...Энэ яасан сэвсгэр зөөлөн!
Энэ яасан сэрүүн аниргүй!
Гэрэлтдэг, нимгэн, шөнийн өмсгөлтэйгээ
Гэрийнхээ тагтан дээр би хөл нүцгэн зогсож байна
Өнө мөнхөд өвөл л байсан юм шиг...
Шөнө дунд цас орж байна
Гэмгүй сайхан юм ертөнц даяар бударч
Хэн нэг нь аяархан санаа алдаж байна
Яагаад ч юм гуниг... харанхуй цасны гэгээнд
Яг над шиг нэгэн унтаж чадахгүй зогсож байна.

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Бичлэг: 1 » Нийт: 1
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Монгол хэл

Сүүлийн бичлэгүүд

. Шүлгүүд

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд




:-)
 
xaax